“Цэгц билиг” сургуулийн багш нар үндэсний хэмжээнд өрсөлдөх эрх авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БСГ-аас “Шилдэг илтгэл
шалгаруулах” эрдэм шинжилгээний бага хурал
зохион байгуулж, 16 цэцэрлэг, 17 сургуулийн
80 гаруй багш оролцож, 35 илтгэлийг хэлэлцүүлжээ.
Боловсролын хүрээлэнгээс жил бүр
үндэсний хэмжээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг бөгөөд 2019-2020
оны хичээлийн жилийн хүрээнд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах
нь-үйл ажиллагаа, үр дүн” сэдвээр сургууль, аймаг, үндэсний гэсэн гурван түвшинд илтгэлээ шалгаруулах ба илтгэлийн уралдаан нь орон
даяар өнгөрсөн тавдугаар сард эхэлжээ.
Аймгийн ерөнхий боловсролын 19
сургуулиас 17 нь буюу 89 хувь, 22
цэцэрлэгийн 16 буюу 73 хувь нь энэхүү эрдэм
шинжилгээний хуралд оролцсон бол Говь-Угтаал, Өндөршил, Дэлгэрхангай сумын
сургууль Дэрэн, Хулд, Луус, Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргалан сумын
цэцэрлэгүүд хуралд оролцоогүй гэж
БСУСГ-аас мэдээллээ.
Илтгэлийн уралдаанд Сайнцагаан сумын
“Цэгц билиг“ сургуулийн багш
Т.Мөнхбат, Ц.Цэвэлмаа, Г.Мөнхбат,
А.Буянхишиг, Д.Түмэндэмбэрэл нарын “Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан
хичээлээ төлөвлөх нь” илтгэл түрүүлж, Сайнцагаан сумын гуравдугаар цэцэрлэгийн багш
Э.Энх-Эрдэнийн “Анхаарал дутмагшилтай хэт хөдөлгөөнтэй эмгэгтэй хүүхэдтэй
ажиллах нь”, “Хүмүүнлэг” сургуулийн
багш Г.Цэцэгмаа, Б.Цэцэгсүрэн,
А.Насанжаргал, Ц.Өнөрцэцэг нарын “Нийгэмд ялгаатай хөгжилтэй хүүхдийн давуу
талыг илрүүлж дэмжин хөгжүүлэх” илтгэлүүд дэд байрт шалгарсан байна.
Мөн “Мандал” сургуулийн багш нарын “Сурагчдын өнгө ялгах чадварт зурган
мэдээллийг ялгаатай төлөвлөх боломжийг судлах нь” болон “Сурагчдын ялгаатай
чадамжийг илрүүлэн ажил мэргэжлийн чиг
баримжаа хичээлийн чанарыг сайжруулах нь” илтгэлүүд гутгаар байрт шалгарлаа.
Тусгай байрт Луус сумын сургуулийн
багш нарын “Ярьж сурцгаая аргаар хүүхэд нэг бүрийг хоцроолгүй сургах боломж”,
Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн
багш нарын “Хувийн дасан зохицох ялгаатай байдалтай
хүүхэдтэй ажилласан арга туршлага үр дүн”, Эрдмийн далай цогцолбор сургуулийн
багш нарын “Суралцагчийн таамаглал
дэвшүүлэх, олж авсан мэдлэгээ таамаглалтайгаа харьцуулан дүгнэх чадварын
ялгаатай байдлыг химийн сургалтад харгалзах нь” илтгэлүүд оржээ.
Нэгдүгээр байрт шалгарсан Сайнцагаан
сумын “Цэгц билиг” сургуулийн багш нар аймгаа төлөөлөн үнэдсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэлээ толилуулах юм.