Өмнөговь аймагт улаан бурхан өвчний дэгдэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 14:12:43

Өмнөговь аймгийн хэмжээнд улаан бурхан өвчиний 243 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 33 хувь аймгийн төвд 39 хувь Ханбогд суманд гараад байгаа юм.

0-1 насны буюу 9 сар хүрээгүй, вакцинжуулалтынхаа тунг авч чадаагүй  хүүхдүүд болон 15-34 хүртлэх насны хүмүүс их өртөж байгаа ажээ. Уг өвчин анх Ханбогд сумын Цагаан хад баг буюу БНХАУ-тай хиллэдэг, хилийн боомтын наад талын сууринд  илэрч улмаар ийнхүү дэгдэж эхэлсэн гэнэ. Улаан бурхан өчиний тархалт нэмэгдэхэд үзүүлж буй гол хүчин зүйл иргэдийн эрүүл мэндийн боловсрол тутмаг байгаагаас болж байна гэж аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Учир нь өвчилсөн тохиолдолд тухайн хүнээ тусгаарлахгүй, гадны хүмүүс гэрт нь орж гарах, ажилдаа явах зэргээс болж байгууллага хамт олон, гэр бүлийнхэн, сургууль цэцэрлэгт өргөн тархаж байгаа ажээ.

Мөн Өмнөговь аймгийн хувьд хөдөлгөөнт хүн ам олонтой учраас өөр аймгууд болон нийслэл хотоос ирсэн хүмүүс өвчилж ирэх тохиолдол их байгаа юм. Тухайн өвчины голлон гарсан газарт ажлын хэсэг очиж ажилласан бөгөөд тодорхой заавар зөвлөмжийг өгөөд ирсэн байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ямар арга хэмжээ авч ажиллах талаар хуралдах юм. Мөн 18-30 хүртлэх насны иргэдийг вакцинжуулалтанд хамруулах ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ