Орхон аймагт амны хаалт үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-28 11:14:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт амны хаалтны хүрэлцээ багассан тул аймгийн Онцгой  комиссын гишүүд “Цагаан жим” компанийн удирдлагуудтай уулзаж амны хаалтны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж хамтран ажиллахыг хүссэн байна.

Тус компани 2014 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрийн хортой, хүнд нөхцөлд ажиллахад зориулсан амны хаалт үйлдвэрлэдэг юм. Иймд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж амны нэг хаалтыг 2000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж эхэллээ. Үүнийг томоохон худалдааны төв болох “Баян”, “Төгөл” төвд 2000 төгрөгөөр, харин эмийн сангууд НӨАТ нэмээд 2500-3000 төгрөгөөр худалдаж байна. Хэрэв иргэд 2000 төгрөгөөр худалдах авахыг хүсвэл дээрх худалдааны төвүүдээс авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ