БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-д захидал илгээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-29 20:45:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д шинэ коронавирусний халдварт өвчлөл гарсны улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-д өнөөдөр  захидал илгээлээ.


Тэрбээр захидалдаа, халдварт өвчний улмаас БНХАУ-д үүсээд буй нөхцөл байдалд хөрш зэргэлдээ орны хувьд монголчууд бид санаа зовниж байгаа бөгөөд Хятадын ард түмэн энэхүү цаг үеийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээн тэмдэглэжээ. 


Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдтэй чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ