Шинэ коронавирусний халдвартай 892 хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-05 12:43:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар 2020 оны хоёрдугаар сарын 5-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ.

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 24 483-т хүрч, 892 хүн эдгэрчээ. Харин 491 хүн нас бараад байна.  Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 892 хүнийг эдгээгээд буй нь уг халдвараар нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.

Коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн 28 оронд бүртгэгдээд байна.


Холбоотой мэдээ