“Diamond Princess” хөлөг дээрх коронавирусний халдвар авсан хүний тоо 218 болжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-13 14:11:12

Бээжин /МОНЦАМЭ/. Япон улсад хөл хорионд орж, тусгаарлагдаад буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх коронавирусний халдвар авсан хүний тоо 44 -өөр нэмэгдэж 218 болжээ.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 43 нь аялагч, нэг нь аяллын багийн гишүүн байжээ. Эдгээр иргэний 29 нь япон хүн юм.      

Японы Эрүүл мэндийн сайд Като Кацунобу хэлэхдээ “Японы Засгийн газраас хөлөг онгоц дээрх шинжилгээний хариу сөрөг гарсан өндөр настнуудыг нэн даруй онгоцноос буулгаж, тусгаарлахаар бэлтгэж байна” гэжээ.

Одоогоор Япон улсад коронавирусний халдвар авсан 247 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 218 нь уг хөлөг онгоц дээр байгаа хүмүүс байна.  

 

Холбоотой мэдээ