Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс гурван медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-18 09:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европт бэлтгэлээ базааж байгаа Монголын эмэгтэй жүдочид хоёрдугаар сарын 15-16-нд Словакийн Братислав хотноо болсон Европын жүдочдын нээлттэй тэмцээнд оролцож 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртжээ.


Харин Австрийн Оберварт хотноо энэ үеэр болсон Европын эрэгтэй жүдочдын нээлттэй тэмцээний +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль тус тус хүртэж, 60 кг-д Э.Сумьяабазар тавдугаар байрт шалгарсан байна.


Германы Дюсселдорф хотноо хоёрдугаар сарын 21-23-нд Их дуулга болох бөгөөд 120 орны 749 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байгаа аж. Тэдний дунд Монголын 20 жүдоч бий. Парист хүч үзсэн манай жүдочид Дюсселдорфт очих бөгөөд багийн бүрэлдэхүүнээс олимпын аварга Н.Түвшинбаяр гарч, дэлхийн аварга, иран жүдоч С.Моллаи нэмэгджээ.

Холбоотой мэдээ