Японы угсаа залгамжлах шинэ хунтайжийг ирэх сард танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-16 16:02:01

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар угсаа залгамжлах шинэ хунтайж Акишиног танилцуулах ёслолыг өмнө нь товлосны дагуу дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгджээ. Гэсэн хэдий ч шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ёслолын товд өөрчлөлт оруулж магадгүй байгаа юм.


“Бид энэхүү ёслолын ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний сацуу Засгийн газар халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж тэрбээр хэлсэн байна.


Өдгөө 54 настай хунтайж Акишино бол 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан сэнтийд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн төрсөн дүү бөгөөд ахынхаа дараа хаан ширээг залгамжилна. Харин угсаа залгамжлах хоёр дахь хүн бол Акишиногийн хүү  одоо 13 настай Хишахито юм.


Холбоотой мэдээ