Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн жолооч нарыг тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-19 15:09:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн монгол жолооч нарыг 14 хоног тусгаарлаж байгааг МХЕГ-аас мэдээлэв.


МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "Хүнсний нийлүүлэлтийг хэвийн байлгахын тулд татан авалт хийж байгаа. Өнөөдөр ОХУ-аас ирсэн 23 жолоочоос Монгол Улсын иргэн болох 8 хүнийг тусгаарлана. Бусад гадаад жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр ачаа барааг нь хүлээж аваад цагдаагийн хамгаалалт дор хил гаргана" хэмээв.



ШӨХТГ-т худалдаа үйлчилгээтэй холбоотой 134 гомдол ирсний дийлэнх нь бараа бүтээгдэхүүний үнийг ил байрлуулаагүйтэй холбоотой байна. 


Хүнсний аюулгүй байдлыг шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг завдсан зөрчлийн хүрээнд 1204 нэр төрлийн 650 литр, 400 кг 16321 ширхэг, нийт  28 сая 394 мянган төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Тус газраас хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон үнийн өсөлт дээр хяналт тавьж байгаа. Ингэхдээ ААН-ийг торгож шийтгэхээс илүү аль болох харилцан уялдаатай ажиллахыг эрмэлзэж байгааг ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл тэмдэглэв.


Холбоотой мэдээ