Цар тахал 8.3 сая хүнийг ядууралд хүргэнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-02 11:20:47

БЕЙРУТ. /TASS/. Коронавирусний цар тахал Арабын орнуудын эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн НҮБ-ын Баруун Азийн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Рулой Даштигийн танилцуулсан илтгэлд дурджээ.


“Үйлдвэрүүд хаагдаж, үйлдвэрлэлийн хэмжээ буурсны улмаас Арабын орнуудын 8.3 сая оршин суугч ядууралд орно. Хямралын хор уршиг маш хүнд байх бөгөөд үүнд эмэгтэйчүүд, залуучууд зэрэг нийгмийн халамж бага хүртдэг хүмүүс илүү өртөх юм” хэмээн Рулой Дашти онцлон тэмдэглэжээ.


Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах болон Арабын орнуудын хүнсний бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдал нь нөхцөл байдлыг даамжруулна гэж шинжээчид үзэж байна. Энэ онд Арабын бүс нутагт ДНБ-ний нийт хэмжээ 42 тэрбум ам.доллароор буурна гэж таамаглаж байгааг мөн илтгэлд дурджээ. Ард иргэдийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэхээс хамгаалахын тулд Арабын улсуудын засгийн газрууд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг Дашти онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ