Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-04 12:45:19

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн дүү Роберт Кеннедийн ач охин болон түүний найман настай хүү тус улсын Мэрилэнд муж улсад завиар явж байгаад сураггүй алга болсон тухай “Washington Post” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Мейв Кеннеди Таунсенд Маккин, түүний хүү Гидеон Жозеф Кеннеди Маккин нар пүрэв гаргийн үдээс хойш Чесапикийн буланд завиар явж байгаад сураггүй алга болжээ. Энэ мэдээллийг түүний нөхөр Дэвид Маккин нотолсон байна. Маккины ярьснаар, эрэг дээрх байшиндаа амрах үеэр хүүхдүүд нь хашаандаа бөмбөг тоглож байсан бөгөөд бөмбөг нь ус руу өнхөрчээ. Эхнэр, хүү хоёр нь бөмбөгийг авахын тулд завиар явсан ч буцаж ирээгүй аж


Эргийн хамгаалалтын газрын төлөөлөгчийн хэлснээр, пүрэв гарагт үдээс хойш булангийн энэ хэсэгт салхины хурд секундэд 13.3 метр, харин давалгаа нь 0.6-аас 0.9 метрт хүрч  байжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Холбоотой мэдээ