Хамгийн их унаад байсан "Говь" ХК-ийн хувьцааны ханш дахин өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-09 18:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 36,454,417.28 төгрөгийн үнийн дүн бүхий 374,732 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.


Харин 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг Трейд" ХК /HSG +14.9 хувь/ болон "Говь" ХК /GOV +7.1 хувь/-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК /UID-13.9 хувь/ болон "Женко Тур Бюро" ХК /JTB -6.5 хувь/-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн "TOP 20″ индекс 0.49 хувиар буурч 16709.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,455,267,093,851.04 төгрөг боллоо” хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Холбоотой мэдээ