“Microsoft” коронавирустэй тэмцэхэд 20 сая ам.доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-10 10:37:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Microsoft” компани коронавирусний халдвартай тэмцэж буй мэргэжилтнүүдэд туслах зорилгоор 20 сая ам.доллар гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Энэхүү тусламжийг “Microsoft” компани эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ашиглах хөтөлбөрийнхөө хүрээнд олгох бөгөөд тодорхой хэсгийг нь "вакцин, оношилгооны хэрэгсэл, эмчилгээг хөгжүүлэх" зорилгоор шинэ коронавирусийг судалж буй судлаачдад тусламж үзүүлэхэд зарцуулна. Үүнээс гадна, вирусний талаар найдвартай мэдээлэл түгээх төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 452 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 16100 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ