Улсын Гуравдугаар төв эмнэлгийн орц, гарцыг нээх чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-15 18:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж.
Засгийн газраас Зүрх судасны төвийн үйл ажиллагаа, хүчин чадлаа өргөтгөх талд дэмжлэг үзүүлж, барилгын ажлыг удахгүй эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Төвийн барилгыг Улсын III төв эмнэлгийн хашаанд барихаар зураг төсөл хийсэн байна. Гэвч тус эмнэлгийн орц, гарцыг хааж барилга, байшин барьсны улмаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг авахад бэрхшээлтэй байгаа аж.

Иймд ИТХ-ын дарга Р.Дагва тус эмнэлгийн удирдлагуудын хүсэлтээр нөхцөл байдалтай танилцаж, албаныханд эмнэлгийн орц, гарцыг ойрын хугацаанд нээх чиглэл өглөө.  
Орц, гарцыг тус эмнэлгийн зүүн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайг ашиглан, иргэд чөлөөтэй нэвтрэхээр шийдэх аж.


Холбоотой мэдээ