Түшлэг өртөө автомат удирдлагаар зэргэлдээ орших хоёр зөрлөгийг хянадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-22 15:45:09

Дорноговь /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны Сайншанд өртөөнд нийт 10 өртөө зөрлөг хамаардаг. Өргөн сумын ойролцоох байрладаг Түшлэг өртөө бол УБТЗ-д ганцхан байдаг алсын удирдлагатай, микр процессорын төвлөрүүлэлттэй  /Бүх удирдлага  компьютерт холбогдсон/ өртөө юм.

Бүх удирдлагыг автомат төхөөрөмжтэй болгосноор хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой бөгөөд хаана ямар гэмтэл гарч байгааг дэлгэцээр хянадаг.

Хуучны технологиор ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд инженерүүд үзэж нягталж гэмтлийг олдог байсан бол дээрх төхөөрөмжөөр гэмтэл хаана гарсан нь дэлгэцэнд харагддагаараа давуу талтай гэж Өртөөний жижүүр М.Рагчаасүрэн өгүүлэв.

Өмнөх технологиор суман шилжүүлгийг гараар тохируулж шилжүүлж байсан бол ийн автоматаар шилжүүлдэг болсон нь төмөр замын хөдөлгөөнийг удирдахад дэвшил гарсан гэж үзэж буй.

Тус өртөө нь гучдугаар зөрлөг буюу Алтганын гол, наана байх Агьсүмбэт өртөөний ажлыг  давхар хянадаг.



Холбоотой мэдээ