Шэньжэн хотоор хил нэвтэрч буй иргэдийг 14 хоног тусгаарлана

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-27 15:10:33

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гуандун мужийн Шэньжэн хотын Ардын Засгийн газрын боомтын албаны мэдээлснээр, маргааш буюу 28-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус хотоор дамжин Хятад улсад орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлахаар болжээ.

Тодруулбал, тус хотын бүхий л боомтоор нэвтэрч буй иргэд эхлээд коронавирусний шинжилгээнд хамрагдан улмаар шаардлагад нийцсэн буюу тусгайлан заагдсан зочид буудлуудад 14 хоног тусгаарлалтад байх шаардлагатай юм.

Коронавирусний халдварын тархалт Хятад улсад дотооддоо харьцангуй сайжирсантай холбоотойгоор гадаадаас зөөвөрлөгдөж буй, шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг илрүүлж таслан зогсооход гол анхаарлаа хандуулж байна.

Одоогоор, Хятадын зүүн хойд нутгийн Хар мөрөн муж болон өмнөд нутгийн Гуандун муж нь гадаадаас зөөвөрлөгдөж буй халдварын тохиолдлуудыг илрүүлэх гол газрууд болоод байна.  

Холбоотой мэдээ