Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-07 11:46:51

Дорноговь /МОНЦАМЭ/. "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын  захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  тавдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа.

Эл захирамжийн дагуу аймгийн хэмжээнд сүм хийд, шашны байгууллага болон баар /караоке, диско гэх мэт/-ны үйл ажиллагааг түр зогсоов.

Мөн аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 10:00-20:00 цаг хүртэл байхаар тогтоов. Харин спорт, заал, фитнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах бөгөөд олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй, хүүхдэд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ