Батзол компани “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-12 13:19:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батзол ХХК “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.

Тус компани 1468 га эргэлтийн талбайтай бөгөөд сүүлийн 3 жилд 841-1014 га талбайд тариалалт хийж 890-1411 тн ургац хураан авч байна. Техникийн шинэчлэлийг шат дараатай хийж байгаа бөгөөд нийтдээ 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  2019 онд 58,0 сая төгрөгийн хөрөнгөөр 705 га талбайг хашаалж сүрлэн хучлага үүсгэх хөрсний элэгдлээс хамгаалах тэг технологид шилжих нөхцөл бололцоог хангах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх зорилгоор сэлгээнд тэжээлийн "Хишигд-15" сортын ургамлыг тариалж байна.  Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2014 оноос хамтран ажиллаж Дархан-131, Дархан-160 сортуудыг амжилттай туршин тариалж үрийн шинэчлэлийг тогтмол хийж байна. Батзол ХХК нь татварт 4,5-12,5 сая төгрөг төлж 13 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 



Мөн Тариалан сумын “Хөвсгөл дуулга” ХХК-ийн механикжуулагч Ч.Эрдэнэсан “Улсын аварга тариаланч”-аар шалгарлаа. Тэрбээр сүүлийн 3 жилд Т-150 трактороор 985-1150 га-ийн ажил,  FOTON LOVOL комбайнаар 450-780 га талбайн ургацыг хурааж 810-1020 тн ургац хураан авсан байна. Ч.Эрдэнэсан газар тариалангийн салбарт 29 жил ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ