Өлгий хотод 4 км хатуу хучилттай зам шинээр тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-12 16:01:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт дөрвөн километр хатуу хучилттай зам тавьж байна.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2019 онд Өлгий хотын хэмжээнд 16 км хатуу хучилттай авто зам, 20 км явган хүний замыг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.

Тухайн ажлын үргэлжлэл болох дөрвөн километр авто замын хучилтын ажлыг энэ өдрүүдэд хийж байна. 2020 онд хийх ажлын нийт санхүүжилт нь 4,5 тэрбум төгрөг.

Замын барилгын ажлыг орон нутгийн “Жол” компани гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ