Хятад сурагчид биеийн тамирын хичээлийн үеэр N95 маск зүүхгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-13 15:28:36

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Боловсролын яам, Эрүүл мэндийн хорооноос сурагчдыг биеийн тамирын хичээлийн үеэр N95 амны хаалт зүүлгэхгүй байх боломжийг судалж, удирдамж боловсруулж байна.

            Ингэснээр сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдах болон спортоор хичээллэж байх үедээ уг амны хаалтыг зүүхгүй байх боломжтой болох юм. Хятадын Боловсролын яамны коронавирустэй тэмцэх ажлын багийн ахлагч Ван Дөнфөн хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдээлээд, дулааны улиралд уг амны хаалтыг зүүж биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг онцолсон байна.

            Хятадын Хөнань, Хунань мужуудад өнгөрсөн сард амны хаалт зүүж биеийн тамирын хичээлд оролцсон сурагчид нас барсан тохиолдол гарсан бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сурагчид амны хаалт зүүсний улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орсон гэжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ