Матад сумын малчин Ц.Цэрэнпагма хошой аварга болов

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2020-05-15 21:03:12

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн малчин Ц.Цэрэнпагма улсад хоёр дахь удаагаа аваргалж, хошой аваргын шагналаа гардлаа. Түүний хувьд 1998 оноос мал дагаж, тоо толгойг нь өсгөхөөс гадна залуу өрхийг малжуулах, малынхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр судалгааны ажил хийж сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн эмэгтэй юм. 

Улсын аварга малчин өрх”-өөр Гурванзагал сумын Рашаант багийн малчин З.Чинбат, Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Х.Энхбаатар, Булган сумын Баян-Уул багийн малчин О.Жамбалдорж, Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин П.Аминзүрх, Баяндун сумын Яргай багийн малчин С.Дамдиндорж, Дашбалбар сумын Харзат багийн малчин Д.Дондогжамц нар гэргий нарын хамт ирж шагналаа хүндэтгэлтэйгээр гардсан юм. 

Түүнчлэн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Дорнод гурил ХХК-ийн “Булгадай тариа” бригад шалгарч шагналаа гардсан. 1959 онд атар газар эзэмшихтэй зэрэгцэн “Гурил тэжээлийн үйлдвэр” нэртэйгээр зүүн аймгуудын хүн амыг гурилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. Ууган үйлдвэрүүдийн нэг төдийгүй өдгөө 60 дахь жилдээ тасралтгүй үйлдвэрлэлээ явуулж, орон нутгийнхаа эдийн засаг, бүтээн байгуулалт, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж байна.