Сэлэнгэ аймагт 14 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-19 16:23:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны 05 дугаар сарын 18-ны 20:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 14 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээрийн зургаа нь Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, найман иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад тусгаарлагдаж байна. Мөн энэ өдрийн байдлаар нийт найман иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Дээрх иргэд Цагааннуур, Сүхбаатар, Алтанбулаг сум болон Номгон тосгонд хяналтад байгаа юм байна.

Аймгийн ЭМГ-аас Covid-19 халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр таван байгууллага, 394 хүнд сургалт сурталчилгаа хийж, 454 гарын авлага, материал тараан ажиллажээ. Мөн 28 байгууллага, аж ахуйн нэгжийн 5832 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1590 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн гараагүй байна. Түүнчлэн цахим орчинд 62 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 1031 иргэнд мэдээлэл хүргэн шуурхай ажиллажээ. 

Холбоотой мэдээ