Эмийн үнийн хөнгөлөлт, бүртгэл хяналтыг сайжруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-20 10:35:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга нар эмийн үнийн хөнгөлөлт, хяналтбн чиглэлээр явуулж буй үлй ажиллагааны талаар уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмийн сангуудад хийсэн хяналт, үнэлгээний дүнг танилцуулсан юм. Хяналт, шинжилгээний дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх зарим ажлыг харилцан тохиролцож шийдвэрлэжээ.

Уулзалтын үр дүнд иргэдээс эмийн үнийн хөнгөлөлтийн талаар ирдэг гомдол саналыг бууруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх, бүртгэл хяналтыг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтран ажиллахаар болсон байна.


Холбоотой мэдээ