Нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-05-20 17:53:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2020 оны 5 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн уулс, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ