Сайншанд суманд 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барина

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-29 17:51:21

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар багт 640 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн барилга барихаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд Сайншанд сумын зургадугаар багт хүн ам олноор суурьшсанаар сургууль цэцэрлэгийн эрэлт ихэссэн байна.

Сурагчдын эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, багш нарын ажиллах тохилог орчныг хангасан стандартад суурилсан үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд эл сургуулийг барихаар төлөвлөсөн гэж албаныхан мэдээлэв.  

Өнгөрсөн онуудад  Замын-Үүдэд 960 хүүхдийн ахлах сургууль нэг, Сайншандын төмөр замын сууринд 320 хүүхдийн бага  сургууль ашиглалтад оруулсан бол сургуулийн өмнөх насны боловсролын хүртээмжийг  ахиулжээ.

Холбоотой мэдээ