Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх зорилгоор 3000 мөчир бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-11 12:51:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг шилмүүст модыг мөчрөөр үржүүлэх, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэд шаардлагатай тарьц, суулгацны нөөцийг бүрдүүлэх зорилгоор улиас, бургасны 3000 орчим мөчир бэлтгэсэн. Шилмүүст болон навчит модны тарьц, суулгацыг бий болгох зорилгоор БОАЖГ-ын дэргэд 3 га мод үржүүлгийн газрын 20х6, 18х6, 12х4, 6х4 харьцаатай гурван хүлэмжид хөрс боловсруулалтын ажлыг технологийн дагуу хийж, 15 кг шинэс, шархуайс, агч, гүйлс, бүйлс зэрэг мод, сөөгийг үрээр, бургас, улиасны 1000 гаруй мөчрөөр тарьж усалгаа, арчилгааны ажлыг хийж байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг 30 га талбайд Цэнхэр сумын Цэнхэр багийн Нарийн давааны ард “Ойд хангай” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, заавар зөвлөмж өгөв.

Холбоотой мэдээ