Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бичил зээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-16 11:39:02

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч 41 иргэн, аж ахуйн нэгжид 358.0 сая төгрөгийн бичил зээлийг олгож, 115 ажлын байрыг шинээр бий болгосон байна.

Бичил зээл авсан 41 иргэн, аж ахуйн нэгжид Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжлийн зөвлөх, менторууд бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр бизнес хөгжлийн сургалт, аж ахуй хөгжүүлэлт, санхүүгийн бүртгэл, маркетинг, борлуулалтын чиглэлээр зөвлөн тусалж, бичил бизнес эрхлэгчдийг аж ахуйн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, хөгжүүлэх зэргээр зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үзүүлжээ.

Холбоотой мэдээ