Алтай хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр гацуур мод суулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-16 21:47:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ газраас аймгийн төв Алтай хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гацуур мод суулгаж байна.


Уг ажилд орон нутгийн төсвийн 154 сая төгрөгийн санхүүжилтээр дөрвөн багц ажил хийж байгаа бөгөөд үүний хүрээнд 100 ширхэг гацуурыг нийтийн эзэмшлийн талбайд суулгаж байгаа тухай Ойн ангийн дарга Б.Эрдэнэбаяр мэдээлэв. Тус аймаг нь хатуу ширүүн эрс тэс уур амьсгалтай учир гацуур тарьж ургуулахад ихээхэн арчилгаа шаардагддаг байна. 

Гацуур нь мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд 35 зүйл байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг. 20-60 м хүртэл өндөр ургах том мод юм. Гацуур нь 2-100 м хүртэл ургадаг, мөнх ногоон, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй орой хэсгээрээ шулуун, өвөрмөц үзэсгэлэнт мод бөгөөд удаан ургадаг, 15 настай гацуурын өндөр 4,5-5,3м, харин 25 настай гацуурын өндөр 9,5-9,7м хүртэл ургадаг бол 40 настай гацуурын өндөр 14,5-16,1м өргөн нь 29-37 см хүрдэг. Байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд илүү өндөр, өтгөн шулуун оройтой ургадаг байна.


Холбоотой мэдээ