“Tesla” шинэ үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-19 14:13:15

ВАШИНГТОН. /New York Post/. АНУ-ын баруун өмнөд нутагт энэ оны гуравдугаар улиралд шинэ үйлдвэрийнхээ барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Техас муж улсын эрх баригчдад мэдээлжээ.


Техас муж улсын эрх баригчдад танилцуулсан баримт бичигт тэмдэглэснээр, “Tesla” шинэ үйлдвэрээ Техас, Оклахома муж улсын алинд нь байгуулах эсэхээ судалж байгаа бөгөөд уг үйлдвэртээ цахилгаан хөдөлгүүртэй ачааны тэрэг, “Model Y” загварын автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.


"Tesla” угсралтын шинэ үйлдвэрээ байгуулахад нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд 5000 хүнийг ажлын байраар хангах юм байна. “Tesla” компаниас энэ мэдээллийн лавлахад хараахан хариулт өгөөгүй байгаа хэдий ч гүйцэтгэх захирал Илон Маск Техаст үйлдвэр байгуулах талаар өмнө нь цухас дурдаж байжээ. 

Холбоотой мэдээ