"УИД", "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-26 17:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 26-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн 14,405,319.30  төгрөгийн үнийн дүн бүхий 106.603 хувьцаа  арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+10.92%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+4.87%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD-5.23) болон "Ремикон" ХК (RMC -3.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар өсөж,16114.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,459,671,462,337.45 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ