"Сайн хашаа" хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭШийдлийн Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож, “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах зорилгоор өнгөрөгч даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Уг хөтөлбөрөөр инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгохоор төлөвлөж байгааг Хотын дарга онцолж байв.
Улаанбаатар хотын гэр хорооллын 200 гаруй мянга хашаатай айл энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа Дэнжийн 1000, 32-ийн тойрог, Зурагт гэх мэт төвийн бүсийн 69200 өрхийг хамруулахаар болсон байна. “Сайн хашаа” хөтөлбөрөөр гэр хорооллын айлууд өөрийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийг олгох юм. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэж, Төрийн банктай хамтран явуулах болсон байна.
Хөтөлбөрийн дагуу зээл авах иргэдийн үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, инженерийн төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, иргэд хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ хашаандаа цэвэр, бохирын дэд бүтцээ шийдвэрлэхэд зориулах бөгөөд энэ нь нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн байх учиртай юм.
Хотын дарга Э.Бат-Үүл “Энэ зээлийн хөтөлбөр нь урьд байгаагүй онцгой дэвшил болж, анх удаа хашааны газрыг нь барьцаалж зээл өгөх гэж байна. Иргэдээ хашаандаа халуун хүйтэн ус, бохироо шийдвэрлэн тохилог амьдрах маш том боломжийг олгох гэж байгаа юм. Үүнээс гадна зээл авах иргэд өөрсдийнхөө санаачилгаар нэгдэж инженерийн хамрагдвал илүү ашигтай. Жишээ нь 10 айл нийлээд зээл авбал нийт 100 сая төгрөг авч, инженерийн дэд бүтцээ цогцоор нь шийдвэрлэх боломжтой. Мөн иргэдийн нуруунд бага ачаалал өгөх зорилготойэнэ хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар төлөвлөсөн” гэлээ.
Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл тухайн иргэнд бэлэн мөнгө өгөх нь үр дүн төдийлөн сайн гарахгүй, харин гүйцэтгэх компанид нь өгвөл хөтөлбөрийн гол зорилго биелнэ гэж үзэж байгаа аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал