Нийслэлийн АН нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийслэлийн Ардчилсан намаас 2016 оны Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг Нийслэлийн Сонгуулийн хороонд өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тус намаас нийт 45 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд нийслэлийн АН-ын Сонгуулийн штабын дарга Э.Бат-Үүл, Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар гардуулж өгсөн байна.
Нийслэлийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвсэлээс нэр дэвшигчдийн холбогдох материалыг хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдэж, олон нийтэд зарлах юм.
Н.Туяа