Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа 93,0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-09 10:10:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хагас жилийн явцын тухай аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэдээллийг сонслоо.

- Нийт 73 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулхаар төлөвлөсөн бөгөөд хэрэгжилт нь 93,0 хувьтай байна. Тендер зарласан гурав, үнэлгээ хийсэн гурав, гэрээ байгуулсан 61, тендер зарлаагүй зургаан арга хэмжээ байгаа гэж Орон нутгийн өмчийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анхбаяр мэдээллээ. Тус аймагт энэ жил орон нутгийн төсвийн 79,0, авто замын сангийн 1,0, орон нутгийн хөгжлийн сангийн 746,9, хандивын 0,5 сая, байгаль хамгаалах сангийн 4,6, улсын төсвийн 8,5 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Баяннуур сумын хадлангийн талбайн хамгаалалтын даланг засварлах, Хишиг-Өндөр сумын халуун усны барилга барих, Бугат, Орхон, Сэлэнгэ сумын хог хаягдлын цэгийг дарж булах, хашаа барих, шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний тендерийг зарлаагүй удааширч байгаа аж.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийн газарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажлын үр дүнд хяналт тавихад анхаарах талаар үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ