Нийслэлд сургууль, цэцэрлэгийн их засвар эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-16 10:22:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 74 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөжээ. Үүнээс 15 сургууль, цэцэрлэгийг засах ААН-үүдийг шалгаруулж засварын ажил эхэлсэн байна. 

“COVID-19”-ийн цар тахлын улмаас улсын төсвөөр хийх засварын ажлууд өмнөх жилүүдээс буурсан талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө засварыг бүрэн дуусгах аж. 

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1 хүртэл зогсоогоод байгаа. Иймд сургууль, цэцэрлэгүүд урсгал засвар хийх зорилгоор суралцагчдаас мөнгө хураахыг хориглосон юм. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төргөгөөр их засвар хийжээ. 


Холбоотой мэдээ