"Ард Даатгал", "Ард Кредит ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-17 18:41:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 38,434,407.41​​​ төгрөгийн үнийн дүн бүхий 150.907 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ард Даатгал" (AIC+6.39%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB+3.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" (EER-13.33%) болон "Бөөний Худалдаа" ХК (BHL-4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.39 хувиар өсөж, 16543.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ