Жолооч нарын зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 14:37:44

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хөдөлгөөнд оролцоход гардаг  зөрчлүүд буурахгүй байна.

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг энэ сарын 4-10-нд 5720 гаруй автомашинд үзлэг хийхэд, 1370 орчим зөрчил илрүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 523-аар ахисан дүн бөгөөд ихэвчлэн техникийн бүрэн байдал хангахгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг аж. Үүнээс гадна Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөөгүй 470 орчим иргэнд 17 сая төгрөгийн торгууль,шийгтгэл ногдуулжээ.

Иймд өөрийн болон бусдын амь насыг хамгаалахын тулд хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, дүрэм, журмаа биелүүлж, хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ