Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:09:57

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Сүхбаатар аймгийн БОАЖГазраас мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран үзсэглэн худалдаа зохион байгуулаа.

Үзэсгэлэн худалдаанд 6 ААНБ оролцож олон төрлийн модны үр, тасалгааны цэцгийн үрсэлгээ, багаж хэрэгслийг дэлгэн иргэд олон нийтэд сургалт зөвлөгөө өглөө.

Үзэсгэлэнд иргэд идэвхтэй оролцож, мод тарих талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авч байсан ба Сүхбаатар аймагт суугаа Энх тайваны корпусын мэргэжилтэнүүд хамтран бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй нэгдэн байгууллагынхаа 25 жилийн ойг тохиолдуулан 25 ширхэг мод тарихаар суулгац худалдан авчээ.

 

Сүүлийн жилүүдэд иргэд өөрийн эзэмшлийн зам талбай, хашаандаа мод ихээр тарьдаг болсон, ялангуяа иргэдийн жимсний модыг хашаандаа тарих сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуун хэллээ.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5-10 дугаар сарын эхний 7 хоногийн "Бямба" гаргийг Бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан. Энэ  өдөр нь 5 сарын 14-ны Бямба гаригт тохиож байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ