“Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг” номыг бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-24 16:26:25

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн хүрээнд "Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг" номыг бүтээсэн байна.

Тус ном нь Хөвсгөл аймгийн байгаль, түүх соёлын дурсгалт 99 гайхамшигт газар, аймгийн болон улсын хэмжээнд зохион байгуулагддаг  аялал жуулчлалын наадам, арга хэмжээний мэдээллийг монгол англи хэл дээр туурвижээ.  



Мөн байгалийн үзэсгэлэнт газар, буган чулуу, хүн чулуу, хадны зураг, түүхэн газар, гол, мөрөн нуур, ан амьтан, ургамал, мод, зургаан ястны ахуй амьдралыг харуулсан эд өлгийн зүйлсийн зураг, мэдээлэл багтсан байна. Тус номыг  Монгол улсын гавьяат багш П.Лхагвасүрэн, БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн, Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх нар хамтран бүтээсэн байна. Өсвөр үеийнхэнд орон нутгаа таньж мэдэх,  эх оронч үзлийг төлөвшүүлэх  зорилгоор "Хөх сувд" хөлөгт тоглоомын хамт  бүтээжээ.

 

Холбоотой мэдээ