Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-24 17:19:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн харилцаагаа сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна гэж ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлэв. 


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ, харилцан зорчих горимоо хөнгөвчлөх улс орны жагсаалтад Монгол Улсыг оруулах саналаа Засгийн газартаа хүргүүлснээ мэдэгдсэн байна.


Энэ нь Монгол Улс, Япон улсын хил өнөө маргаашдаа нээгдэнэ гэсэн үг биш. Япон улс энэ талаар манай улстай яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгааг харуулж буй сайн алхам гэдгийг ГХЯ-ны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээллийнхээ үеэр тодотгов.

Холбоотой мэдээ