АНУ 31 сая ам.доллар бүхий пуужингуудыг Литвад шилжүүлэн өгчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 11:10:17

ВИЛЬНЮС. /TASS/. Литва улсын Зэвсэгт хүчин АНУ-аас танк эсэргүүцэгч зөөврийн “Javelin” пуужингийн цогцолборт зориулагдсан нэлээд хэдэн пуужин хүлээн авсан тухай тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.


“Литва АНУ-аас цэргийн тусламж, тэр дундаа “Javelin” цогцолборт зориулагдсан 31 сая ам.доллар бүхий пуужингуудыг хүлээн авлаа" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Пуужингуудыг хүлээн авах ёслолын үеэр Литва улсын Батлан хамгаалахын сайд Эймутис Мисюнас мэдэгдэхдээ, Америкийн “Javelin” пуужингийн цогцолборууд нь Литва улсын армийн хүчин чадлыг нэмэгдүүлж буй томоохон хувь нэмэр юм гэжээ.


Литва улс арван жилийн хугацаанд 104 сая ам.доллар бүхий пуужингуудыг АНУ-аас худалдан авахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ