Сурагчид танин мэдэхүйн тайлбарт аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:07:29

Ховд аймагт түүхэн баатарлаг гавьяа зүтгэлтнүүдийн нэр алдрыг мөнхөлсөн олон баатруудын хөшөө бий. 

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, амьдарч буй аймаг хотынхоо түүх, соёлтой танилцах, түүхэн баатарлаг гавъяатай хүмүүсээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий Боловсролын YI –р сургуулийн 6-8 дугаар ангийн 67 сурагчдыг оролцуулж, “Ховд аймгийн төв дэх түүхэн хөшөө дурсгалууд” тайлбарт аялал зохион байгууллаа.
Аялалыг 300 гаруй жилийн түүхт Сангийн хэрэм, Ойрад Монголын хаан Галданбошигт, Алдаржавын Аюуш /Ард Аюуш/ , Монголын тусгаар тогтнолыг төлөө цогтой тэмцэгч Хойдын ван Амарсанаагийн хөшөө дурсгалтай танилцах маршрутаар зохион байгуулсан байна.

Бас  сурагчдын дунд үгийн сүлжээ болон” Аха” танин мэдэхүйн уралдааныг зохион байгуулж сурагчид идэвхтэй оролцлоо.

“Аха” танин мэдэхүйн уралдааны эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, зууны шилдэг роман “Тунгалаг тамир” цахим роман, ном сэтгүүлээр шагнаж урамшууллаа.
Тэргүүн байр – 6 ”б” ангийн сурагч Г.Батжаргал
Хоёрдугаар байр – 8”а” ангийн сурагч А.Билгүүн
Гуравдугаар байр – 6 “а” ангийн сурагч А.Отгонтөгс нар эзэллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ