Д.Трамп: В.Путин бол дэлхийн хэмжээний тоглогч
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/.
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Туркийн удирдагч
Тайип Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч
асан Жозеф Байден сонгуульд ялуулт байгуулвал тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй” гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Ерөнхийлөгч
В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Туркийн
Ерөнхийлөгч Т.Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин Жозеф
Байден тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Учир нь түүний улс төрд байх он жилүүд нь
тийм ч гайхалтай байгаагүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
“Дэд ерөнхийлөгч асан сонгуульд ялбал Хятад Америкийг эзлэх болно. АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч миний хийж бүтээснийг хийж байгаагүй” гэж Д.Трамп мөн ярьжээ.
АНУ-ын
ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм.