Хятадын тал нүүрс тээврийн жолооч нарын зочид буудлын үнийг 90 юаниар хямдруулжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-21 13:43:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтууд дээрх худалдаа, тээврийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж буй.


Түр журмын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг ГХЯ-наас тавьсныг харгалзан хятадын тал зочид буудлын үнээ 270 юань байсныг 180 юань болгон хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Хямдруулсан үнийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ. 


Холбоотой мэдээ