Цар тахлын сөрөг нөлөө 2-3 жил үргэлжилнэ гэж таамаглажээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-24 16:32:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн алба, бусад олон улсын байгууллагуудтай хамтран COVID-19 цар тахлын Монгол Улсын нийгэм, эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллийн талаар томоохон судалгаа хийжээ. 


Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хүчтэй байгаагаас гадна ойрын 2-3 жилдээ үргэлжилнэ гэх таамгийг судалгаагаар дэвшүүлсэн байна.  


Цар тахлын нөлөөнд 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, цөөн тооны малтай малчид илүү өртөж байгаатай холбоотой НҮБ, Засгийн газартай хамтран ирэх 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд эдийн засгаа сэргээх, ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийг гол зорилтоо болгожээ. 


“НҮБ-ын тооцооллоор уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулалтын 50 хувийг НҮБ гаргах боломжтой. Харин үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох хэрэгтэйг тооцоолсон. Үүнтэй холбоотойгоор ГХЯ, НҮБ, бусад олон улсын байгууллагатай өдөр тутам мэдээлэл солилцох, нөхцөл байдлаа тодорхойлох чиглэлээр ажиллаж байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр иргэд цар тахлын үеийг хохирол багатай давна” хэмээн ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа дурдав.


Холбоотой мэдээ