"Тээвэр-Ачлал","УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-25 10:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 8 дугаар сарын 24-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 52.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 582.651 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр-Ачлал" (ACL+15.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+12.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "БиДиСек" (BDS-14.86%) болон "Дархан Зочид Буудал" ХК (DZG-14.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 үнэт цаасыг 600.070 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.08 хувиар буурч 17044.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,674,900,299.94 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ