“Batman” киноны зураг авалтыг халдварын улмаас түр зогсоожээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-09-04 10:44:51

ВАШИНГТОН. /CNN/. Английн жүжигчин Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээж буй “Batman” киноны зураг авалт “COVID-19” халдварын улмаас түр зогсоход хүрлээ гэж “Warner Bros” компани пүрэв гарагт мэдээллээ.


Batman” киноны зураг авалтын бүрэлдэхүүний нэгэн гишүүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагдах шаардлагатай болсон тул зураг авалтыг түр хугацаагаар зогсоож байна гэж “Warner Bros”-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Найруулагч Мэтт Ривзийн бүтээж буй киноны зураг авалт өнгөрсөн гуравдугаар сард халдварын улмаас хязгаарлалтууд тогтоох хүртэл хэдэн долоо хоног үргэлжлээд байсан ажээ.


Warner Bros” өнгөрсөн сард болсон цахим үйл ажиллагааны үеэр “Batman” киноны анхны хоёр минутын танилцуулгыг үзүүлсэн юм. Уг киноны зураг авалт Лондон хотод хэдхэн хоногийн өмнөөс эхэлсэн байжээ.


COVID-19” халдварын улмаас зураг авалт хойшилсонтой холбоотойгоор “Batman” киноны нээлтийг өмнө нь олон сараар хойшлуулаад байсан бол одоогийн шийдвэр хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ