Хятад улсын экспорт сүүлийн гурван сар дараалан нэмэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-08 12:27:34

Бээжин /МОНЦАМЭ/. Худалдааны түнш орнууд нь коронавирусээс сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээ, тавих хяналтыг сулруулж байгаатай уялдаатайгаар Хятад улсын эдийн засаг сэргэж, экспорт сүүлийн гурван сард тасралтгүй өссөн байна.

            Өнгөрсөн 8 дугаар сарын экспортын нийт өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн дүн гарсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв.

          Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших хамгийн их өсөлт бөгөөд шинжээчдийн таамаглаж байсан 7.1 хувиас харьцангуй өндөр дүн юм. Мөн 7-р сард Хятадын экспортын өсөлт 7.2 хувьтай байжээ.

            Харин Хятад улсын импортын хэмжээг өмнөх оныхтой харьцуулбал, 8-р сард 2.1 хувиар, 7-р сард 1.4 хувиар тус тус буурсан байна. Шинжээчид 8 дугаар сард импортын хэмжээ 0.1 хувийн өсөлттэй гарна гэж таамаглаж байсан юм.

Холбоотой мэдээ