Энэтхэг, Хятад яриа хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-08 16:03:00

НЬЮ-ДЕЛИ. /Hindustan Times/. Ладакх дахь хяналтын шугам дээр даваа гарагт дахин хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор Энэтхэг, Хятадын цэргүүд нөхцөл байдлыг хэвийн болгохоор яаралтай яриа хэлэлцээ хийж байна.


“Яриа хэлэлцээ Энэтхэгийн Зэвсэгт хүчин, Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн анги, салбаруудын захирагч нарын түвшинд болж байна. Нөхцөл байдлыг даруй хэвийн болгохын тулд бие даан шийдвэр гаргах зааврыг Энэтхэгийн командлал авсан хэмээн” эх сурвалжууд мэдээлжээ.


Даваа гаргийн орой Ладакх дахь Резанг-Ла-Речин-Ла дүүрэг орчимд Энэтхэг, Хятадын цэргүүд хооронд дахин мөргөлдөөн болжээ. Ладакхийн хяналтын шугам дахь статус-квог дангаар өөрчлөхийг Хятадын ардын чөлөөлөх арми оролдсон аж. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн цэргүүд шархадсан байна. 

Холбоотой мэдээ