320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав тавилаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-09 11:42:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль үйл ажиллагаагаа өргөтгөхөөр 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав тавилаа.

Тус сургууль нийт 920 гаруй хүүхдийн багтаамжтай хэдий ч одоогийн байдлаар 1900 орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа аж.Тиймээс анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах, багш нарын ажиллах нөхцөл боломжийг бий болгох, сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах зорилгоор дээрх барилгын ажлыг эхэлсэн гэж сургуулийн захирал Д.Цэрэнлхам  мэдээлэв.

Тус сургууль нь Монгол Улсын хэмжээнд байдаг үндэсний лаборатори сургуулийн нэг юм. Сургуулийн барилгыг улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Жинсийн орой" ХХК гүйцэтгэж ирэх оны наймдугаар сарын 21-нд хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.

Холбоотой мэдээ