Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ЭМЯ мэдээлэв.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “COVID-19” халдварын 313 тохиолдлын 307 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
 
ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
 
Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 266 мянга гаруй хүн эдгэрчээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    